Өнөөдөр /2022.03.20/
"НАУРЫЗ"-ын баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогт, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Б.Дүгэржав болон Жаргалант сумын удирдлагууд оролцож
"Хаврын баяр-Нарны баяр"-аа тэмдэглэж буй Казах иргэдэд баярын мэндчилгээ дэвшүүлэв.
Энэ үеэр улс, орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан зарим иргэдэд төрийн дээд шагнал гардууллаа. Өдгөө 84 насыг зооглож буй Ховд сумын иргэн Ш. Хамит
"ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН" цол хүртсэнийг УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогт гардуулr баяр хүргэв. Ш.Хамит гуай улсад 40 гаруй жил үүнээс 35 жилд нь багийн Засаг даргаар ажилласан байна.
Түүнчлэн боловсрол, эрүүл мэнд, ХАА, дэд бүтэц гээд нийгэм эдийн засгийн бүхий л салбарт амжилттай ажиллаж байгаа нэр хүмүүсийг төрийн дээд одон, медалиар шагнасныг гардуулан өгч баяр хүргэв.
Жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдөр буюу "
Наурыз"-ын баярыг тохиолдуулан төрийн захиргаа, боловсрол, эрүүл мэнд, ХАА, бизнесийн гээд салбар салбарт амжилт гарган ажиллаж буй иргэдээс
“ЕСӨН АЛДАРТАН” тодруулдаг уламжлалтай. Мөн доомбор хөгжмийн болон казах дуу хуур, бүжиг наадам, угсаатны хувцсаа урлах тэмцээн уралдааныг тогтмол зохион байгуулдаг. Дээрх арга хэмжээг энэ жил төлөвлөгөөний дагуу зохион байгуулж явууллаа.
Цар тахлын улмаас сүүлийн хоёр жил "НАУРЫЗ"-ын баярын арга хэмжээг зохион байгуулаагүй. Харин энэ жил илүү өргөн болж байна.
Ховд аймгийн 90 000 гаруй иргэдийн 10 гаруй хувийг Казах иргэд эзэлдэг. Тодруулбал, Ховд, Буянт, Мянгад, Булган, Үенч, Эрдэнэбүрэн гэсэн зургаан суманд Казах иргэд аж төрж байна.