Ховд аймаг “300 АЖЛЫН БАЙРНЫ ХӨДӨЛМӨРИЙН ЯАРМАГ”-ийг анх удаа зохион байгууллаа



Он гарснаас хойш Ховд аймгийн хэмжээнд 1800 орчим иргэн ажил хайж бүртгүүлээд байна. Аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, Халамж үйлчилгээний газар, Вестерн Холд, Ховдын өргөө, Алтай зам зэрэг ажил олгогч томоохон компаниуд хамтран “300 АЖЛЫН БАЙРНЫ ХӨДӨЛМӨРИЙН ЯАРМАГ”-ийг анх удаа зохион байгууллаа.



Энэ үеэр давхардсан тоогоор 900 гаруй иргэн ажил олгогчдоос зарласан ажлын байранд хүсэлтээ өгчээ. Үүнээс одоогоор тавигдсан шаардлагыг хангасан 100-аад иргэн ажилдаа ороод байна. Цаашид сонгон шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулж зарласан 356 ажлын байранд ажилтан авна. Ингэснээр Ховд аймагт оны эхний улирлын байдлаар 500 гаруй хүн ажилтай болох тооцоо гарч байна. Ажилд орох хүсэлт гаргаж байгаа иргэдийн тоо өмнөх оноос харьцангуй өссөн гэдгийг хэлж байна. 



Ховд аймаг жил бүр 600-аас дээш ажлын байр гаргах зорилт дэвшүүлжээ. Өнгөрсөн онд хэдийгээр цар тахлын нөхцөл байдалтай байсан ч 832 шинэ ажлын байр бий болгожээ. Ихэнх ажлын байр нь барилга, дэд бүтэц, ХАА-н салбарт гарч байгааг албаныхан хэлж байна.

ВИДЕО:






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ