Сүүлийн 24 цагт /07.22-07.23/ 7 иргэнээс халдвар илэрч, 86 настай 1 иргэн нас баржээ



2021 оны 07 дугаар сарын 22-ны 8:00 цагаас 07 дугаар сарын 23-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 101 сорьцод PCR, 208 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийжээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 7-оор нэмэгдэж нийт 2041 боллоо. 
Тодруулбал, Цэцэг сумаас 5 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 2 иргэнээс халдвар илэрсэн байна. Тухайлбал,
-Наран багт оршин суух 1,
-Жаргалан багт оршин суух 1 иргэн байна. 


Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Ховд их сургуулийн болон Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.07.23/ байдлаар 181 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 32 нь 0-18 насны хүүхэд, 5 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс маш хүнд-0, хүнд-9, хүндэвтэр-39 бусад нь хөнгөн. 

Сумдын Эрүүл мэндийн төв, “Тусгаарлах эмнэлэг”-т нийт 13 хүн хэвтэн эмчлүүлж байна. 
Тэгвэл Жаргалант суманд 185, сумдад 31 нийт /216/ хүн гэрээр эмчлүүлж байна. 



Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 31 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 1688 нь эдгэрлээ. Харин  Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т маш хүнд оноштой эмчлүүлж байсан Жаргалант сумын иргэн С. 86 настай. Коронавирусний халдвар, архаг хууч өвчний хавсарсан оношоор 2021 оны 07 дугаар сарын 23-ны 02:13 цагт нас баржээ. Талийгаачийн гэр бүл, ах дүү, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. 

Өнөөдрийн /2021.07.23-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 2548 иргэн гэрийн тусгаарлалтад байна.  

Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ