Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 312 сорьцод PCR шинжилгээ хийхэд “Ковид-19”-ийн халдвар илрээгүй байна



Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 05 дугаар сарын 06-ны 8:00 цагаас 05 дугаар сарын 07-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 312 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Халдварын  тохиолдол нэмэгдээгүй. 245 хэвээр байна.

БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.05.07/ байдлаар 32 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал маш хүнд-1, хүндэвтэр-2 бусад нь хөнгөн байна. 

“Ковид-19”-ийн халдвар авсан нийт 245 иргэнээс 213 буюу 86,9 хувь нь эдгэрч “Тусгаарлах эмнэлэг”-ээс гарчээ. 



Өнөөдрийн  /2021.05.07-ны 08:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 428 иргэн, тусгаарлан ажиглах байранд 147 иргэн, гэрийн тусгаарлалтад 161 иргэн, гэрийн ажиглалтад 2434 иргэн байна. 

 
“Ковид-19”-ийн халдварын тархалтыг хумихад иргэн таны “ДЭМ, ДЭГЛЭМ” чухал. Тиймээс, Иргэн бүр халдвараас сэргийлж:
-ГЭР ГЭРТЭЭ БАЙ!!!
-ХҮН ХООРОНДЫН ЗАЙ БАРЬ!!!
-АМНЫ ХААЛТАА ТОГТМОЛ ЗҮҮ!!! 
-ГАРАА ТОГТМОЛ АРИУТГА!!!

"ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ" 

ВИДЕО:


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ