“Ковид-19”-ийн халдвар авсан нийт 245 иргэнээс 211 буюу 86 хувь нь эдгэрч “Тусгаарлах эмнэлэг”-ээс гарчээ



Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 05 дугаар сарын 05-ны 8:00 цагаас 05 дугаар сарын 06-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 51 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Энэ хугацаанд халдварын батлагдсан тохиолдол 1-ээр нэмэгдэж нийт 245 боллоо.

Тодруулбал, ойрын хавьтал буюу тусгаарлан ажиглах байр /ROYAL ЗОЧИД БУУДАЛ/-д байсан нэг иргэнээс халдвар илэрчээ. 

БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.05.06/ байдлаар 34 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал нэн хүнд-1, хүндэвтэр-3 бусад нь хөнгөн байна. 

“Ковид-19”-ийн халдвар авсан нийт 245 иргэнээс 211 буюу 86 хувь нь эдгэрч “Тусгаарлах эмнэлэг”-ээс гарчээ. 



Өнөөдрийн  /2021.05.06-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 431 иргэн, тусгаарлан ажиглах байранд 146 иргэн, гэрийн тусгаарлалтад 153 иргэн, гэрийн ажиглалтад 2431 иргэн байна. 



Иргэдийг “Ковид-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулах ажил үргэлжилж байна.

Аймгийн эрүүл мэндийн газраас өгсөн мэдээллээр 05 дугаар сарын 05-ны байдлаар нийт 10734 иргэнийг дархлаажуулсанаас 1684 хүнийг бүрэн, 9050 хүнд эхний тун вакцин хийсэн байна. Өссөн дүнгээр нийт 16197 хүнийг дархлаажуулжээ. Дахин 10200 хүн тун вакцин татан авч бүх сум, өрхийн эмнэлгүүдэд хуваарилсан ба өнөөдөр /2021.05.06/ вакцин татах ажлын хэсэг дараагийн ээлжийн вакцинаа авахаар УБ хотруу явах бэлтгэлээ хангажээ.



“Ковид-19”-ийн халдварын тархалтыг хумихад иргэн таны “ДЭМ, ДЭГЛЭМ” чухал. Тиймээс, Иргэн бүр халдвараас сэргийлж:
-ГЭР ГЭРТЭЭ БАЙ!!!
-ХҮН ХООРОНДЫН ЗАЙ БАРЬ!!!
-АМНЫ ХААЛТАА ТОГТМОЛ ЗҮҮ!!! 
-ГАРАА ТОГТМОЛ АРИУТГА!!!

"ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ" 


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ