Сүүлийн 24 цагт “Ковид-19”-ийн халдварын батлагдсан тохиолдол 1-ээр нэмэгджээ



Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 05 дугаар сарын 04-ний 8:00 цагаас 05 дугаар сарын 05-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 134 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Энэ хугацаанд халдварын батлагдсан тохиолдол 1-ээр нэмэгдэж нийт 244 боллоо.

Тодруулбал, ойрын хавьтал буюу тусгаарлан ажиглах байр /ROYAL ЗОЧИД БУУДАЛ/-д байсан нэг иргэнээс халдвар илэрчээ. 

БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.05.05/ байдлаар 36 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал нэн хүнд-1, хүндэвтэр-2 бусад нь хөнгөн байна. 

“Ковид-19”-ийн халдвар авсан нийт 244 иргэнээс 208 буюу 85 хувь нь эдгэрч “Тусгаарлах эмнэлэг”-ээс гарчээ. 


Өнөөдрийн  /2021.05.05-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 441 иргэн, тусгаарлан ажиглах байранд 149 иргэн, гэрийн тусгаарлалтад 135 иргэн, гэрийн ажиглалтад 2429 иргэн байна. 


“Ковид-19”-ийн халдварын тархалтыг хумихад иргэн таны “ДЭМ, ДЭГЛЭМ” чухал. Тиймээс, Иргэн бүр халдвараас сэргийлж:
-ГЭР ГЭРТЭЭ БАЙ!!!
-ХҮН ХООРОНДЫН ЗАЙ БАРЬ!!!
-АМНЫ ХААЛТАА ТОГТМОЛ ЗҮҮ!!! 
-ГАРАА ТОГТМОЛ АРИУТГА!!!

"ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ" 

ВИДЕО:


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ