Өнөөдрийн /2021.05.04/ байдлаар “Ковид-19”-ийн халдвар авсан нийт 243 иргэнээс 203 буюу 84 хувь нь эдгэрч “Тусгаарлах эмнэлэг”-ээс гарлаа.



Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 05 дугаар сарын 03-ны 8:00 цагаас 05 дугаар сарын 04-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 208 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Энэ хугацаанд халдварын батлагдсан тохиолдол 2-оор нэмэгдэж нийт 243 боллоо.

Тодруулбал, Жаргалант сумын Наран баг, “Хатан түнгэл”-ийн 24 айлын орон сууцнаас илэрсэн халдвартай иргэний ойрын хавьтал буюу тусгаарлан ажиглах байр /ROYAL ЗОЧИД БУУДАЛ/-д байсан нэг иргэнээс, Зэрэг сумын халдвартай иргэдийн ойрын хавьтал /БООРЖИ ЗОЧИД БУУДАЛ/-д байсан нэг иргэнээс тус тус халдвар илэрчээ. 

БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.05.04/ байдлаар 40 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал хүнд-2, хүндэвтэр-3 бусад нь хөнгөн байна. 

“Ковид-19”-ийн халдвар авсан нийт 243 иргэнээс 203 буюу 84 хувь нь эдгэрч “Тусгаарлах эмнэлэг”-ээс гарлаа. 



Өнөөдрийн  /2021.05.04-ний 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 408 иргэн, тусгаарлан ажиглах байранд 156 иргэн, гэрийн тусгаарлалтад 146 иргэн, гэрийн ажиглалтад 2360 иргэн байна. 



“Ковид-19”-ийн халдварын тархалтыг хумихад иргэн таны “ДЭМ, ДЭГЛЭМ” чухал. Тиймээс, Иргэн бүр халдвараас сэргийлж:
-ГЭР ГЭРТЭЭ БАЙ!!!
-ХҮН ХООРОНДЫН ЗАЙ БАРЬ!!!
-АМНЫ ХААЛТАА ТОГТМОЛ ЗҮҮ!!! 
-ГАРАА ТОГТМОЛ АРИУТГА!!!

"ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ" 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ