“Ковид-19”-ийн халдварын батлагдсан тохиолдол 1-ээр нэмэгдэж нийт 241 боллоо



Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 05 дугаар сарын 02-ны 8:00 цагаас 05 дүгээр сарын 03-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 223 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Энэ хугацаанд халдварын батлагдсан тохиолдол 1-ээр нэмэгдэж нийт 241 боллоо.

Тодруулбал, Жаргалант сумын Наран баг, “Хатан түнгэл”-ийн 24 айлын орон сууцны оршин суугч нэг иргэнээс халдвар илэрсэн байна. Тухайн иргэн нь халдвартай иргэдийн ойрын хавьтал биш. Эмнэл зүйн шинж тэмдэг илэрч эрүүл мэндийн байгууллагад хандахад нь тусгаарлаж, шинжилгээ авахад халдвар авсан болох нь батлагджээ. Тэрбээр хөл хорио тогтоосон хугацаанд халдвар хамгааллын дэглэмээ барьж гэртээ байсан. Зөвхөн хүнсээ цуглуулахаар гэрийнхээ ойролцоох хүнсний 2 дэлгүүрээр үйлчлүүлсэн гэжээ. Чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагууд хавьтлын судалгааг тодорхойлон ажиллаж байна.

БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.05.03/ байдлаар 55 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал маш хүнд-1, хүнд-1, хүндэвтэр-7 бусад нь хөнгөн байна. 



“Ковид-19”-ийн халдвар авсан нийт иргэдээс 185 буюу 77 хувь нь эдгэрч “Тусгаарлах эмнэлэг”-ээс гарлаа. 

Өнөөдрийн  /2021.05.03-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 393 иргэн, тусгаарлан ажиглах байранд 165 иргэн, гэрийн тусгаарлалтад 133 иргэн, гэрийн ажиглалтад 2342 иргэн байна.



“Ковид-19”-ийн халдварын тархалтыг хумихад иргэн таны “ДЭМ, ДЭГЛЭМ” чухал. Тиймээс, Иргэн бүр халдвараас сэргийлж:
-ГЭР ГЭРТЭЭ БАЙ!!!
-ХҮН ХООРОНДЫН ЗАЙ БАРЬ!!!
-АМНЫ ХААЛТАА ТОГТМОЛ ЗҮҮ!!! 
-ГАРАА ТОГТМОЛ АРИУТГА!!!

"ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"

ВИДЕО:


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ