“Ковид-19” цар тахлын халдвартай тэмцэх, халдварыг хумих, таслан зогсоох зорилгоор аймгийн Онцгой комисс, Шуурхай штаб, чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагуудын алба хаагчид уртасгасан цагаар, ачаалалтай ажиллаж байна.
Ард иргэдийнхээ эрүүл энхийн төлөө ажиллаж буй тэдний үйл ажиллагааг дэмжиж зарим байгууллага, хамт олон, хувь хүмүүс сэтгэл сананы болон эд материалын тусламж үзүүлсээр байгаа юм.
Өнөөдөр /2021.04.30/ Б.Батчимэг эрхлэгчтэй Жаргалант сумын 8 дугаар цэцэрлэгийн хамт олон хамгийн чухал хэрэгцээтэй байгаа нэг удаагийн хамгаалах хувцас хэрэгсэл олголоо. Мөн Жаргалант сумын иргэн, сумын ИТХ-ын төлөөлөгч С.Болдсайхан нийт 4,0 сая төгрөгийн үнэ бүхий 400 ширхэг гар ариутгагч хандивлав.
Хандивыг аймгийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Г.Нэргүйд албан ёсоор гардуулан өглөө.
САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.