Ховд хотын орон сууцны хэрэглэгчдийг 05 дугаар сарын 08 хүртэл халаалтаар хангана



Энэ талаар Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав өөрийн албан ёсны цахим хуудаснаа ийнхүү нийтэлсэн байна…

Тэрбээр “Нүүр номын найзууд, эрхэм хүндэт ард иргэдийнхээ амгаланг айлтган мэндчильe. Юуны өмнө “Ковид-19” цар тахлын халдварын тархалтыг хумьж, таслан зогсоох, “НОГООН АЙМАГ” болохын төлөө хүн бүр хичээж, хамтран ажиллаж байгаад талархаж байна.
Хүн бүр гэрээсээ гарахгүй байх нь халдвараас сэргийлэх нэг гол арга болно.
05 дугаар сарын 01-ээс халаалт зогсож, орон сууцны оршин суугчид ялангуяа хүүхэд, хөгшид даарч зутрах улмаар өвчлөл нэмэгдэх эрсдэлтэй. Ийм учраас халаалтын хугацааг сунгах хүсэлтийг олон иргэд гаргасан.

Иргэдийнхээ хүсэлтийг үндэслэн дулааны 2 станцын удирдлагуудтай зөвшилцсөний үндсэн дээр 05 дугаар сарын 08 хүртэл орон сууцны оршин суугчдыг халаалт, дулаанаар хангахаар шийдвэрлэж, 04 дүгээр сарын 30-ны өдөр “ЦАХИМ”-аар гэрээ байгуулахаар боллоо.

Тухайн аймаг, бүс нутгийн халаалт эхлэх, дуусах хугацааг ЭХС-ын тушаалаар тодорхой заасан байдаг.
Манай аймаг жил бүрийн 10 дугаар сарын 01-нд халаалтаа эхлүүлж дараа оны 05 дугаар сарын 01-нд дуусгах хугацаатай.

Энэ хугацааг өөрчилж жил бүрийн 09 дүгээр сарын 15-аас дараа оны 05 дугаар сарын 15 хүртэл нийт 8 сарын хугацаанд хэрэглэгчдийг халаалт дулаанаар хангаж байх асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлтийг аймгийн Засаг даргын хувьд Монгол улсын Эрчим хүчний сайдад албан ёсоор уламжиллаа”
гэжээ.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ