Ховд аймгийн Засаг даргын захирамжаар “Хоггүй Ховд” бүх нийтийн цэвэрлэгээний ажлыг энэ сарын 14 ний өдөр зохион байгууллаа. Тус цэвэрлэгээг байгаль орчны салбарын 7 байгууллага /Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Хар-ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, Хар нуур,Ховд голын сав газрын захиргаа, Цаг уур орчны шинжилгээний газар, Сум дундын ойн анги, Эрч хүч ОНӨААТҮГ/ хамтран зохион байгуулж ажилласан ба цэвэрлээнд нийт 96 аж ахуйн нэгж байгууллагын 680 гаруй ажилтан албан хаагчид Политехник коллежийн 750 гаруй оюутан, Ерөнхий боловсролын 7 сургуулийн 320 гаруй сурагч, тус сумын 12 багийн 1100 орчим иргэн оролцож 69м3 буюу 23 машин хог хаягдал ачиж зайлууллаа. Хог хаягдлыг ачиж зайлуулах ажлыг “Эрч – Хүч” ОНӨААТҮГ хариуцаж 4 автомашин, 1 трактор гаргаж ажилласан байна. Цэвэрлэгээнд төрийн байгууллагууд идэвхитэй оролцсон ба зарим нэг албан байгууллага аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагаа үл ухамсарлаж бүх нийтийн цэвэрлэгээний ажилд оролцоогүй байна. Бүх нийтийн энэ ажилд оролцоогүй байгууллагуудад Жаргалант сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч цэвэрлэгээг дахин хийх тухай хугацаатай албан шаардлага хүргүүлжээ.