Стандарт, хэмжил зүйн газрын удирдах ажилтны зөвлөгөөн УБ хотноо зохион байгуулагдлаа.



2017 оны 3-р сарын 14-нд Стандарт, хэмжил зүйн газрын Удирдах ажилтан, аймаг орон нутгийн хэлтсүүдийн дарга нарын зөвлөгөөн Улаанбаатар хотноо боллоо. Энэхүү зөвлөгөөнд Монгол Улсын Шадар сайд У. Хүрэлсүх оролцсон байна. Энэ онд Стандарт, хэмжил зүйн газар хэд хэдэн томоохон ажлуудыг төлөвлөж байгаа ба шинээр батлагдсан Авлигын эсрэг ISO 37001 стандартыг өөрийн байгууллагадаа нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна. Мөн тус зөвлөгөөнөөр Стандарт, хэмжил зүйн газар 20 аймгийн салбар хэлтсүүддээ 2017 онд хийж хэрэгжүүлэх ажлын талаар тодорхой чиг үүргүүдийг өгсөн байна.





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ