Ховд аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг Монгол улсын их хурал, Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллагуудын бодлого шийдвэр, төсөл хөтөлбөртэй уялдуулан, орон нутгийн төр, захиргаа, төсөвт болон төсөл хөтөлбөрийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны төлөвлөгөө, бодлогын баримт бичигт тусгуулахаар заасан. Үүний дагуу Ховд аймагт үйл ажиллагаагаа явуулж буй төсөл хөтөлбөрийн болон ОУ-ын байгууллагуудтай аймгийн удирдлагууд уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтанд Ховд аймагт үйл ажиллагаагаа идэвхитэй явуулдаг 11 төсөл хөтөлбөрийн болон ОУ-ын байгууллага оролцох ёстойгоос 8 байгууллага оролцсон байна. Тухайлбал: Дэлхийн байгаль хамгаалах сан, Мерси Кор ОУБ, Эрчим хүчний үр ашиг төсөл, Норвегийн тусламжийн байгууллага, Дэлхийн зөн ОУ-ын байгууллага зэрэг төсөл хөтөлбөрийн байгууллагууд оролцжээ. Цаашид Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу дээрх төсөл хөтөлбөрийн болон ОУ-ын байгууллагуудтай хамтран олон ажлыг хийж хэрэгжүүлэн, аймаг орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэнд анхаарч ажиллах юм.