“Шилдэг угийн бичиг–2025” улсын уралдааны 1-р шатны шалгаруулалт Ховд аймагт боллоо

May be art of text

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар хамтран “Шилдэг угийн бичиг – 2025” улсын уралдааны 1-р шатны шалгаруулалтыг амжилттай зохион байгууллаа. 

Монгол угсаатны эрт, эдүгээ, хойч үеийн удмын хэлхээсийн түүхэн баримт болох үнэт уламжлалыг өвлүүлэн үлдээх, тайлбарлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой тус уралдаанд Ховд аймгийн угийн бичиг хөтлөгч, өвлөн тээгч болсон 23 хүн оролцов.

May be an image of one or more people and text

Эдгээрээс:


Дөргөн сумын угийн бичиг хөтлөгч, судлаач О.Бөхчулуун “Дөргөнчүүдийн удмын хэлхээ” бүтээлээр тэргүүн байр, 

Угийн бичиг хөтлөгч Б.Ганболд “Модонгууд омгийн угийн бичиг” бүтээлээр дэд байр,

Мөнххайрхан сумын угийн бичиг хөтлөгч Н.Чоглом “Хэрээдэй овогт уртынхны түүхэн товчоо” бүтээлээр гутгаар байрт шалгарлаа.

Улмаар “Шилдэг угийн бичиг–2025” улсын уралдааны 2-р шатанд оролцох эрхтэй болов.

May be an image of text


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ