-Аргын тооллын 1 сарын 8. Бямба (Санчир) гараг (2022)



-Аргын тооллын 1 сарын 8. Бямба (Санчир) гараг (2022)
-Билгийн тооллын шинийн 6, цагаагчин тахиа, могойг хүлэгч-25 од, суудал уул, мэнгэ 4 ногоон, идэрийн барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:40-17:17. 
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад өнгө зүс сайжрах сайн. Гэвч туулай, гахай, хулгана, үхэр жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Насны, эдийн бүтээл, худалдаа хийх, тариалан тэргүүтэн дэлгэрүүлэх үйл, эд мал авах, худаг гаргах, тариа тарих, мод суулгах, хот байшин барих, мэргэ төлгө тавих, эм найруулах, баясгалангийн хурим, гэр бүл бололцох, газар хагалж тариа тарих, шинээр хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим найр хийх, гуйлга гуйх, бэрийн үйл, мал гадагш өгөхөд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга. Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ