-Аргын тооллын 4 сарын 6. Даваа (Сумьяа) гараг (2020)



-Аргын тооллын 4 сарын 6. Даваа (Сумьяа) гараг (2020)
-Билгийн тооллын шинийн 13, шарагчин туулай, харцага-11 од, суудал огторгуй, мэнгэ 7 улаан, үл зохилдохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:20-19:29.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад аз жаргал ирэх маш сайн. Гэвч тахиа, луу жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, гахай, туулай, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа жилтнээ сөрөг муу.
-Байшин, балгад тэргүүтэн газар шорооны үйл, сан тавих, хишиг даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, бэрийн үйл, хурим хийх, зам мөр гаргах, хот байгуулах, ном заалгах, бурханд залбирах, ихэс дээдэст бараалхах, үхэр хонь зэрэг малтай холбогдох үйл, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Хот суурин, байшин эхлэн барих, төрөл садан болох, газар хөндөх, хагалах, суваг шуудуу малтах, тариа ногооны үр суулгах, цэрэг хөдөлгөх, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, эхэлж ном сонсох, хол замд гарах, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, өмнө зүгт явах, мал худалдан авахад муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ