Урлагийн гавьяат зүтгэлтэн Х.Эрхэмбаяр гуайд хүндэтгэл үзүүлэв

May be an image of text

Ховд аймгийн Хөгжимт драмын театрын ахмад уран бүтээлч, ерөнхий хормейстр, хөгжмийн зохиолч, найрал дууны багш Халхын Эрхэмбаяр Монгол Улсын “УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН” цол хүртсэн. 

47 жил урлагт зүтгэж, ажил амьдралаа холбон, уран бүтээлээ туурвиж, залуу хойч үеэ бэлтгэн сургах, үлгэрлэн дагуулах, өвлүүлэн уламжлуулах, Архангай аймаг, Ховд аймгийн Хөгжимт драмын театруудыг уран сайхны бодлого, удирдлагаар хангах үйлсэд хоёргүй сэтгэлээ зориулан ажилласан хөдөлмөр зүтгэлээ төр засагтаа өндрөөр үнэлүүлсэн Х.Эрхэмбаяр гуайд өнөөдөр /2026.11.05/ орон нутгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлэв.

Арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч М.Баярт болон холбогдох хэлтэс, байгууллагын удирдлагууд оролцлоо. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ