
Өнөөдөр
/2026.10.30/ хуралдсан аймгийн ИТХ-ын хуралдаанд нийт 41 төлөөлөгч оролцохоос 25 нь танхимаар, 5 нь цахимаар оролцож 70.73 хувийн ирцтэй хуралдлаа.
Энэ удаагийн хуралдаанаар:
-Нэрэмжит болгох журам батлах тухай,
-Шашны байгууллагын үйл ажиллагаа явуулах эрхийн зөвшөөрлийн хугацаа сунгах тухай,
-Аймгийн 2026 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ.

Хуралдааныг байнгын дэгээр зохион байгуулж төлөөлөгчдийн саналыг тусган тогтоолын төслийг батлав.
Ховд аймагт:
Буддын шашны -7
Исламын шашны-3
Христийн шашны-8 нийт 18 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр байгууллагаас шаардлага хангасан шашны 17 байгууллагын үйл ажиллагааг нэг жилээр сунгахаар тогтлоо.

Аймгийн 2026 оны батлагдсан төсвийн хэрэгжилтийн явц, төсөвт оруулах нэмэлт өөрчлөлтөөр аж ахуй нэгжийн орлогын төлөвлөгөө 11,8 тэрбум төгрөгөөр тасарсныг 12,4 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэгээр нөхөж, ОНХСанд 5 тэрбум төгрөг нэмэгдүүлж тооцсоныг хуваариллаа. Мөн Шүлхийтэй холбоотой зардлын асуудлыг сумдын давсан орлогоор шийдвэрлэхээр болов.

Хуралдааныг аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр хааж үг хэлсний дараа Монгол улсын төрийн дуулал эгшиглүүлж хуралдааныг өндөрлөлөө.


