
2026 оны 10-р сарын 19-нөөс 10-р сарын 28-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
/Хугацааны эхэн үеэр /21,22,23-нд/ ихэнх нутгаар шуурна, 24-нөөс нийт нутгаар хүйтэрнэ/
Хур тунадас: 21,24-нд уулархаг нутгаар, 21-нээс 22-нд шилжих шөнө болон 23-нд нутгийн өмнөд хэсгээр нойтон цас, цас орно
Салхи: 21, 22-нд ихэнх нутгаар, 23-нд зарим газраар секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд ихэнх нутгаар секундэд 4-9 метр.
Агаарын температур: Нийт нутгаар шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус дулаан байна. 24-нөөс нийт нутгаар хүйтэрч Уулархаг нутгаар шөнөдөө -11...-16 градус, өдөртөө -5..-10 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө -4 градус хүйтнээс +1 градус дулаан байна гэж мэдээллээ.