
Ерөнхий сайд Н.Учрал Ховд аймагт ажиллаж байна. Энэ үеэр
"Ховд Эко цемент"-ийн үйлдвэртэй танилцлаа.

Тус үйлдвэр нь 350 гаруй ажлын байр бий болгосон. Одоогоор жилд 300 мянган тонн цемент үйлдвэрлэж баруун бүсийн хэрэгцээг хангаж байна.

Мөн 8 МВт-ын Нарны цахилгаан станц ашиглалтад оруулж үйлдвэрийн цахилгаан хэрэглээний тодорхой хэсгийг нарны эрчим хүчээр хангаж, гаднаас авах эрчим хүчний зардлаа бууруулаад байгаа юм. Хуримтлагдсан эрчим хүчийг төвийн шугамд нийлүүлэх боломжтой. Гэхдээ орон нутагт хэрэгжихгүй байгаа учраас энэ асуудалд анхаарч өгөхийг холбогдох албаныхан Ерөнхий сайдад уламжлан шийдвэрлэж өгөхийг хүслээ.