
Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу 2026 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг Ховд аймгийн Цэргийн штаб, бүрэлдэхүүний хамтаар 10 дугаар сарын 02-ны өдрөөс хуваарийн дагуу зохион байгууллаа.

Энэ удаагийн хугацаат цэргийн албанд татагдсан залуус Ховд, Өвөрхангай, Баян-Өлгий аймаг дахь Зэвсэгт хүчний ангиудад Монгол улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлж алба хаахаар замд гарлаа.
Залуусыг өнөөдөр /2026.10.16/ аав, ээж ар гэр, найз нөхөд болон аймаг, сумын удирдлагууд аймгийн төв талбайгаас үдэв.

Сүүлийн жилүүдэд хугацаат цэргийн алба хаах сонирхолтой залуусын тоо нэмэгдэж байгааг аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Б.Ганхуяг хэлсэн үгэндээ онцолж цэргийн албанд мордож буй залууст амжилт хүслээ.
