
Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний журамт үүргээ нэр төртэй биелүүлэн, Өвөрхангай аймаг дахь Зэвсэгт хүчний 256 дугаар ангид хугацаат цэргийн албаа амжилттай дуусгасан цэргүүдийг өнөөдөр
/2026.10.16/ хүлээн авлаа.
Тэд Ховд аймгаас 2025 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан ийнхүү халагдаж байна.

Бэлтгэлээр халагдсан дайчдыг угтан авах ёслолын арга хэмжээнд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Б.Ганхуяг албаны бусад төлөөллийн хамтаар оролцож, албаа амжилттай хаасан дайчдад баяр хүргэн, цаашдын ажил амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөлөө.

Мөн алба хаах хугацаанд амжилт гаргасан нэр бүхий дайчдыг аймгийн Засаг даргын
"Хүндэт өргөмжлөл"-өөр шагнаж, баяр хүргэв.
Дайчдыг халагдан ирэхэд гэр бүл, ахан дүүс, найз нөхөд нь халуун дотноор угтан авч, хүндэтгэлээ.

