
Монгол хэл, бичиг, уран зохиолын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, гарц шийдэл, туршлага, үр дүнг хэлэлцэж үндэсний зөвлөгөөнд дэвшүүлэх зөвлөмж боловсруулах зорилгоор
"МОНГОЛ ХЭЛНИЙ БАГШ НАРЫН БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН"-ийг зохион байгууллаа.

Өнөөдөр
/2026.10.13/ Ховд аймагт зохион байгуулсан баруун бүсийн зөвлөгөөнд Ховд, Увс, Завхан, Говь-алтай, Баян-өлгий аймгийн их дээд сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллага, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг болон аймгийн Боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан, зочдоос бүрдсэн 150 гаруй төлөөлөл оролцов.

Боловсролын яам, Боловсролын Ерөнхий газар, Боловсролын судалгааны Үндэсний хүрээлэн, Боловсролын Үнэлгээний төв, Хэлний бодлогын Үндэсний зөвлөл, Хэл зохиолын хүрээлэн, аймгийн Боловсролын газар, Дээд боловсролын сургалтын байгууллага хамтран зохион байгуулсан зөвлөгөөний үр дүнд:

Монгол хэл, бичиг, уран зохиолын сургалтын хөтөлбөр, сурах бичиг, үнэлгээ, багшийн хөгжил, унших соёлыг сайжруулах шаардлагатай гэж үзэн нэгдсэн зөвлөгөөнд
"ЗӨВЛӨМЖ" болгон хүргүүлэхээр боллоо.


