
Олон Улсын Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан тамирчдыг аймгийн Засаг дарга М.Амарсанаа өнөөдөр /2026.10.13/ хүлээн авч уулзан баяр хүргэлээ.

Энэ оны наймдугаар сарын 03-09-ны хооронд Улаанбаатар хотод болсон
"ITF ТАЕКВОН-ДО"-гийн 11 дэх удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Ховд аймгийн
"Алтайн хөх луу" таеквондогийн клубийн баг тамирчид амжилттай оролцсон байна. Тус тэмцээнээс багш дасгалжуулагч болон тамирчид нийт 13 медаль
/Алт-4, Мөнгө-5, Хүрэл-4/ хүртжээ.
Аймгийн Засаг дарга М.Амарсанаа:
"Алтайн хөх луу" таеквондогийн клубийн баг тамирчдыг цаашид:
-Засаг даргын дэргэдэх спортын Шигшээ багийн төрөлд багтаан журмын дагуу дэмжих,
-Улсын болон, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход нь санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Мөн бэлтгэл сургуулилт хийх боломжоор хангахад анхаарч ажиллахаа илэрхийлсэн байна.
