
Ховд аймгийн НТБ-ын төвөөс
“НЭГ ТҮҮХ, НЭГ ЗӨВЛӨГӨӨ, НЭГ ЗАХИДАЛ” аяныг өрнүүлж байна. Тус аяны хүрээнд Зэрэг сумын Ерөнхий боловсролын сургуулийн Насан туршийн боловсролын багш Г.Наранцэцэг
“АХМАДААС СОНССОН ҮГ-АМЬДРАЛЫН ҮНЭТ СУРГААЛ” өглөөлөг, уулзалтыг өнөөдөр /2026.09.29/ зохион байгууллаа.
Энэхүү уулзалтад урилгаар Зэрэг сумын сургуулиас төрсөн Монгол Улсын гавьяат багш С.Алтан-Очир “Хүн байхын ухаан” сэдвээр, Монгол Улсын Хүний гавьяат эмч Т.Янжмаа “Эрүүл байх эрхэм чанар” сэдвээр сурагчид болон багш нарт зөвлөгөө өгөн ажил, амьдралын туршлагаасаа хуваалцлаа.

Ахмад үеийнхний хөдөлмөр бүтээл, амьдралын арвин туршлага, нутаг орныхоо хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмрийг олон нийтэд сурталчлан таниулах, ахмад болон залуу үеийн хоорондын харилцан ойлголцол, хүндлэл, харилцааг бэхжүүлэх, ахмад настнуудын үнэтэй сургаал, зөвлөгөө, мэдлэг туршлагыг хойч үедээ өвлүүлэн хүргэх зорилготой тус уулзалтад дунд, ахлах ангийн 312 сурагч, нийт багш нар хамрагдсан байна.