"Алтай - Бидний нийтийн гэр" ОУЗЗ-ийн III хурал боллоо

May be an image of text

Дорнод Казахстан муж нь 2026-2027 онд  Казахстан, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Монгол Улсын хил орчмын бүс нутгуудыг нэгтгэсэн "Алтай - Бидний нийтийн гэр" Олон Улсын Зохицуулах Зөвлөлийг удирдаж байна. 

Үүнтэй холбогдуулан Их Алтайн бүсийн Эдийн засгийн зөвлөлийн III хуралдааныг энэ оны 9 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд Бүгд найрамдах Казахстан улсын дорнод Казахстан мужийн Усть-Каменегорск хотод зохион байгуулав.

May be an image of dais and text

Тус хуралд аймгийн Засаг даргын орлогч Л.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг оролцлоо. Энэ үеэр аймгийн Засаг даргыг төлөөлөн тус хуралдааныг зохион байгуулагчид болон оролцогчдод "Мэндчилгээ" дэвшүүллээ. 

Мөн "Алтай-Бидний нийтийн гэр" ОУЗЗ-ийн үйл ажиллагаанд Ховд аймгийн оролцоо, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр байр сууриа илэрхийлж санал солилцов.

No photo description available.

Хуралдааны төгсгөлд Их Алтайн бүс нутгийн Эдийн засгийн зөвлөлийн III хуралдаанаар дэвшүүлсэн санал, санаачилга, шийдвэрүүдийг цаашид хэрэгжүүлэх чиглэл, хамтын ажиллагааны дараагийн зорилт, төлөвлөгөөг тусгасан протоколд оролцогч талууд гарын үсэг зурж баталгаажууллаа.

No photo description available.

Энэхүү хуралдаан нь оролцогч улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, худалдаа, эдийн засгийн харилцаа холбоог хөгжүүлэх, хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх, бүс нутаг хоорондын түншлэлийг өргөжүүлэхэд онцгой ач холбогдолтой. 

May be a graphic of text
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ