"Байшин үзүүр"-ээс Хөшөөт чиглэлийн замын ажил үргэлжилж байна

May be an image of text

Өчигдөр /2026.09.24/ аймгийн Засаг дарга М.Амарсанаа Дарви сумын нутаг "Байшин үзүүр"-ээс Хөшөөт чиглэлд тавьж буй замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй энэ бүтээн байгуулалтын ажлыг "ГЦЦЭ" ХХК хийж гүйцэтгэж байна.

May be an image of one or more people and text

Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг "ГЦЦЭ" ХХК 2023 онд эхлүүлсэн. Энэ онд төслийн ажлын 65-70 орчим хувийг хийж гүйцэтгэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Нийт 32.4 км-ийн урттай хатуу хучилттай зам тавихаас энэ онд 22 км-ийг нь 2027 онд үлдэгдлийг нь гүйцээж наадмын үеэр ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.

May be an image of one or more people and road

Компанийн ерөнхий инженер Б.Оюунцэцэгийн танилцуулснаар:
100 гаруй ажилтантай. Үүний 70 орчмыг нь орон нутгаас авч ажиллуулж байна. Шатахуун, үнийн өсөлттэй холбоотой цалин хөлсний хэмжээ нэмэгдсэн, боловсон хүчин хомс, зарим бараа материалын өртөг өндөр зэрэг хүндрэл гарч байгааг танилцууллаа.
   
"Байшин үзүүр"-Хөшөөт чиглэлийн зам ашиглалтад орсноор иргэдийн нүүрс-уул уурхайн тээвэрлэлт болон орон нутгийн дэд бүтцийг сайжруулахад чухал ач холбогдолтой. 

May be an image of one or more people

May be an image of text
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ