"Мянгад нар" нарны станцын барилга угсралтын ажил 40 хувьтай явж байна

No photo description available.

Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын сангийн санхүүжилтээр Мянгад суманд 19.8 МВт нарны цахилгаан станц болон 4МВт/8МВт.ц багтаамжтай батарей хуримтлуурын станцын төслийг Эрчим хүчний яамны захиалгаар хэрэгжүүлж байна. 

Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй "Мянгад нар" төслийн барилга угсралтын ажлын явцтай өнөөдөр /2026.09.23/ аймгийн Засаг дарга М.Амарсанаа танилцлаа.

No photo description available.

"SMART PLUS" төслийн менежер О. Анхтуяагийн өгч буй мэдээллээр: 

Барилга угсралтын ажил 40 хувьтай. Талбай дээр 90-95 хүн ажиллаж байгаагийн 56 хувь нь орон нутгийн ажилчид. Өмнө нь мөн тус суманд "Ховд нар" нарны станцыг барьж ашиглалтад хүлээлгэн өгсөн туршлагатай. Хил гаалиар оруулж ирэх ачаа, бараа саатаж цаг алдах асуудал тулгамдаж байгааг хэллээ.  

May be an image of oil refinery


Ирэх оны /2027 он/ 1-2 дугаар сар гэхэд улсын комисст бүрэн хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна.  

No photo description available.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ