УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав

May be an image of one or more people and text

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогт өнөөдөр (2026.09.22) Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикийг Жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авч, мэндчиллээ.

May be an image of one or more people, wedding and text

Дараа нь Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт хүндэт зочны хамтаар Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.

May be an image of wedding and text

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийнэ. Түүнчлэн Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик  Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзахаар төлөвлөсөн юм. 

May be an image of Superman

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргын түвшинд Монгол Улсад хийж буй гурав дахь удаагийн энэхүү айлчлал нь энэ сарын 22-23-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд хоёр улсын улс төрийн харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.

May be an image of one or more people and suit

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик өнөөдөр (2026.09.22) Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсгээ зурлаа. Төрийн ёслолын журамд заасанчлан гадаад улсын төр, засгийн тэргүүнүүд, өндөр хэмжээний зочид Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа уг дэвтэрт сэтгэгдлээ үлдээдэг уламжлалтай. Энэхүү дэвтэр нь түүхэн баримт бичигт тооцогддог хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

May be an image of dais and text


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ