
Улсын тэргүүний Зэрэг сумын Бураа багийн иргэн, өндөр настан М.Цэрэндорж гуай "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-оор энгэрээ мялаалаа.
М.Цэрэндорж гуай 1956 онд тус сумын "Хөдөлмөр" нэгдэлд "Барилгачин", 1961 оноос мужаан, дархан хийж байгаад 1964 онд цэргийн албанд татагджээ.
1967 онд халагдаж ирээд 1990 он хүртэл тасралтгүй 34 жил дархан, мужаанаар ажилласан байна. Энэ хугацаанд буюу 1971 онд мужааны IV зэрэг авчээ.
1990-1991 онд Ардын хурлын депутатаар сонгогдон ажиллаж байсан ахмад буурлын 50 гаруй жилийн хөдөлмөр зүтгэлийг төр ийнхүү үнэллээ.

М.Цэрэндорж гуайн шагналыг өнөөдөр /2026.09.21/ аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр хүндэтгэн гардуулж баяр хүргэв.
М.Цэрэндорж гуай 80 гаруй насыг зооглож явна. 1967 онд Н.Дагийсүрэнтэй гэр бүл болж 12 хүүхэд төрүүлж өв тэгш өсгөн хүмүүжүүлэн өдгөө ач, зээ 70 орчимд хүрсэн өнөр өтгөн гэр бүл болжээ.
Хөдөлмөр, гавьяа зүтгэлээ төрдөө үнэлүүлсэн сайхан бууралд баяр хүргэж эрүүл энхийг хүсье.
