
Ховд аймгийн Мөст сумын
"Баянтөл" хоршоо нь 125 гишүүнтэй. Хөдөө аж ахуйн малын гаралтай түүхий эдийн анхан шатны тордолт хийж үндэсний үйлдвэрт нийлүүлэх чиглэлээр орон нутагтаа үйл ажиллагаа явуулдаг тус хоршоо байгуулагдаад 15 жил өнгөрчээ.
Хоршооны хамт олон энэ оны есдүгээр сарын 13-ны өдөр 15 жилийн ойгоо тэмдэглэж, амжилт ололтоо дүгнэлээ.

Хоршооны хөгжлийн түүх, гишүүдийн хөдөлмөрийн үр дүн, мал аж ахуйн салбарын амжилт, түнш байгууллагуудын хамтын ажиллагааг олон нийтэд танилцуулсан нь ойн арга хэмжээний нэг онцлог байсныг тодотгож байна. Мөн энэ үеэр түүхий эд бэлтгэл, ногоон зээл, хөрөнгө оруулалт, сургалт, цахим хөгжил, шинэ технологи, байгальд ээлтэй үйлдвэрлэл болон олон улсын хамтын ажиллагааны үр дүнг нэг дор танилцуулжээ.

Хоршооны дараагийн шатны хөгжилд чиглэсэн бодит хамтын ажиллагааг сайжруулахад анхаарч малчид, төрийн байгууллага, банк, хувийн хэвшил, олон улсын байгууллагын оролцоог уялдуулсан байна.