
-Аргын тооллын 9 сарын 22. Мягмар (Ангараг) гараг (2026)-Намрын дунд улаагчин тахиа сарын шинийн 11, жил өдөр шарагчин гахай, мэнгэ 5 шар, суудал огторгуй, од яруу эгшигт-21, түлэх барилдлагат.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:38-18:50.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс засуулахад оюун билиг хурц болох сайн. Харин могой, бич, тахиа, могой, морь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, хонь, гахай, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Могой, морь жилтний сүлд гараг, харин бич, тахиа жилтнээ сөрөг муу болой.
-Хүний сүлд гар, хацар, хамарын ирмэгт, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Билгийн өдрийн үр: Үс засуулах, гүү барих, мал номхруулж, уналга эдэлгээнд сургах, газар хагалах, тариа ногоо тарих, шинэ гэр, байшин, асар майхан босгох, хурим, наадам хийх, мал хөнгөлөх, мал гаргахад сайн. Дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авахад муу.
-Гарагийн өдрийн үр: Дайнд ялах, дайсан дарах, номхтгох, цэргийн ба догшин үйл хэрэг, гал тахих, морь уралдуулж эхлэх, худалдаа хийх, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах ажил, мал гаргах, ан гөрөө хийхэд сайн. Хүнийг ханаж, төнөх, буян хишгийн даллага авах, буян номын үйл, хурим хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах үйл хийх, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, эм найруулах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйлд муу.
-Жил өдрийн үр: Номын хурим, лам хуврага болох, ном заалгах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, гөлөг тэжээхэд сайн. Бэрийн үйл, газар малтах, үхэгсдийг оршуулах, мод таслах, худаг шуудуу малтахад муу.
-Мэнгэний өдрийн үр: Хаанд айлтгал өчих, бурхан сахиус тахих, сүмийг сэргээх, равнайлах, оршуулах, тойн болох, ном номлоход сайн. Газар хагалах, хурим хийх, нохой авах, арилжаа наймаа хийхэд муу.
-Суудалын өдрийн үр: Огторгуй үүд сахих, гүрэм хийлгэх, их хүнтэй уулзах, буян номын үйлд сайн. Өвчин эмнэх, сүм дуган, балгадын суурь тавих, гэр бүрэх, нүүх, арилжаа наймаа хийх, нохой авахад муу.
-Барилдлагын өдрийн үр: Хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.