
-Аргын тооллын 9 сарын 21. Даваа (Сумьяа) гараг (2026)
-Намрын дунд улаагчин тахиа сарын шинийн 10, жил өдөр шар нохой, мэнгэ 6 цагаан, суудал төмөр, од элдэв тэнгэртэн-20, идэр барилдлагат. Их хар, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:37-18:53.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад эрхтэн хүчин дэлгэрэх сайн. Харин луу жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу жилтнээ сөрөг муу.
-Нохой жилтний сүлд гараг.
-Хүний сүлд ам, мөр, бэлхүүст, гэрийн сүлд гэр, байшинд орших болой.
-Билгийн өдрийн үр: Үс засуулах, даллага авах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, газар хагалах, тариа ногоо тарих, малын үс, ноос хяргах, дуган шүтээн босгох, бурхан сахиус тахих үйлд сайн. Замд гарах, бэрийн үйл, эд, мал худалдан авахад муу.
-Гарагийн өдрийн үр: Хишиг даллага авах, бурхан сахиус, лус ба тэнгэр тахих, багш шавь болох, эм найруулах, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, хурим хийх, бэрийн үйл, мал номхруулж, уналга эдэлгээнд сургах, мал хөнгөлөх, газар хагалах, тариа ногоо тарих, гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, сан тавих, зам мөр гаргах, хот байгуулахад сайн. Эхэлж ном сонсох, нүүдэл хийх, хол замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, мал гаргах, шарил шатаах, өмнө зүгт явахад муу.
-Жил өдрийн үр: Хөлсний ажилчин авах, гүү барих, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, урлах үйлд суралцах, чуулган хийх, ном заалгах, бурханд залбирах, ан гөрөө хийхэд сайн. Бэрийн үйл, нүүдэл хийх, өвчинд очих, ашиг тустай үйл, хэрүүл хийх, цэрэгт мордох, мал гаргах, нохой тэжээхэд муу.
-Мэнгэний өдрийн үр: Бурханд залбирах, хишиг даллага авах, угаал үйлдэх, бэрийн үйл, зөөвөр тавих, зөөж буух, хашаа байшин, байр солих, нүүдэлд сайн. Бузарыг дарж, дайсагнах үйлд муу.
-Суудалын өдрийн үр: Мод таслах, зүүн зүгт одох, тангараг няцах, хаах, гөрөөлөхөд сайн. Хүүхэд хөлд оруулах, хүүхэд гадагш явуулах, хүүр түлэх, цэрэг хөдөлгөх муу.
-Барилдлагын өдрийн үр: Сайн үйлс үүсгэх, баясгалангийн хурим, гэр бүл бололцох, газар хагалж тариа ногоо тарих, шинээр хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.