
Жил бүрийн Есдүгээр сарын нэгний өдөр
"Эх хэлний өдөр" байдаг.
"Эх хэлний өдөр"-тэй холбоотой арга хэмжээг энэ жил 10 дугаар сарын 1 хүртэл зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн штаб, аймгийн Боловсролын газар, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар хамтран "БИ ҮНДЭСНИЙ БИЧГЭЭ МЭДНЭ" уралдааныг өнөөдөр /2026.09.18/ амжилттай зохион байгууллаа.

Сурагчдын Үндэсний бичгээрээ алдаагүй, зөв бичих, мэдлэг чадварыг дээшлүүлэх, Үндэсний бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилготой тус уралдаанд Жаргалант сумын Ерөнхий боловсролын таван сургуулийн 10-12 дугаар ангийн нийт 30 сурагч оролцов.
Уламжлалт бичлэг, унших, дүрс ялган бичих, хөрвүүлэх зэрэг долоон төрлөөр зохион байгуулсан уралдаанд Цаст-Алтай сургуулийн сурагчид тэргүүн байр эзэллээ.

Харин Жаргалант сумын зургаадугаар сургууль хоёрдугаар байр, Прогресс сургууль гуравдугаар байранд шалгарав.
Зохион байгуулагчид минутад хамгийн олон үг уншсан болон хөрвүүлсэн гурван сурагчийг шалгаруулж мөн урамшууллаа.