Ховд аймагт байгуулах "Ингэний сүү боловсруулах үйлдвэр"-ийн барилгыг "Хотгор гоулд констракшн" ХХК барьж гүйцэтгэхээр гэрээ байгууллаа

May be an image of one or more people and text

Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа Ховд аймагт "Ингэний сүү боловсруулах үйлдвэр" байгуулж хүүхэд багачууд, иргэдийг эрүүл мэндийн ундаа болсон экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах, малчдын орлогыг нэмэгдүүлэх ажлыг санаачилсан. Өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулагчаа олж бас саяхан үйлдвэрийн барилгын шав тавьсан.

Тэгвэл өнөөдөр /2026.09.16/ "Ингэний сүү боловсруулах үйлдвэр"-ийн барилга барих компани тодорч компаниуд "ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ" байгуулжээ. "Ван юань Монгол сүү" ХХК болон "Хотгор гоулд констракшн" ХХК-ийн удирдлагууд гэрээн гарын үсэг зурж албан ёсоор баталгаажуулсан байна.

May be an image of one or more people and text

Үйлдвэрийн барилгын төсөл нь нийт 10 га талбайг хамрах бөгөөд барилга байгууламжийн нийт талбай нь 11,000 гаруй м2 байна. Тус төсөл нь:

-Ингэний сүү үйлдвэрлэлийн цех,
-Хуурай сүүний цех,
-Агуулахын төв болон оффисын барилга байгууламжийг цогцоор нь багтаасан орчин үеийн ингэний сүү үйлдвэрлэлийн бааз болох юм.

Үйлдвэрийн барилгыг нэг жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

May be an image of one or more people and text

May be an image of one or more people and text that says

No photo description available.

May be an image of suit

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ