Зорилтот бүлгийн зарим өрхөд шинэ гэр олгов

No photo description available.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас "Халамжаас хөдөлмөрт" шилжих зорилтын хүрээнд “Зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж байна. 

Орон нутгийн оролцоотой хоёр жилийн хугацаатайгаар хэрэгжих тус хөтөлбөрт хамрагдсан өрхийг орлогын эх үүсвэртэй болгох, өрхийн гишүүдийг боловсрол, эрүүл мэнд болон нийгмийн суурь үйлчилгээнд хамруулах, амьдрах орчныг сайжруулах зэрэг нийгмийн цогц үйлчилгээнд хамруулах байдлаар өрхийн амьжиргааг дээшлүүлэх юм. 

May be an image of one or more people

Аймгийн Засаг дарга М.Амарсанаа:

“Дэлхийн зөн” олон улсын байгууллагын “Шинэ гэр” төсөлд хүсэлт илгээж үүний үр дүнд долоон өрх шинэ гэртэй боллоо. 

Тодруулбал, 

Төслөөс сонгогдсон 120 гаруй өрхөд судалгаа хийхэд 24 нь өөрийн гэсэн орон гэргүй, гэр нэн шаардлагатай байжээ. Үүнээс төслийн шаардлага хангасан долоон өрхөд өнөөдөр /2026.09.15/ иж бүрэн 5 ханатай өргөө цагаан гэрийг хүлээлгэн өгөв.

No photo description available.

Энэ үеэр Жаргалант сумын Засаг дарга Б.Амартүвшин эдгээр иргэдийг ажлын байраар хангах асуудлыг шийдвэрлэхээ илэрхийллээ. 

May be an image of text

May be an image of text

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ