Барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан "БҮТЭЭН БАЙГУУЛАГЧДЫН ҮЗЭСГЭЛЭН" зохион байгуулав

May be an image of one or more people and text

-Монгол улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жил, 

-Ховд аймгийн барилгын салбарын 69 жилийн ойн арга хэмжээг өнөөдөр /2026.09.12/ тэмдэглэж байна. Үүнтэй холбогдуулан аймгийн төв талбайд баярын арга хэмжээний нээлтийг зохион байгуулж тус салбарт ажиллаж буй компани, аж ахуйн нэгжүүд "БҮТЭЭН БАЙГУУЛАГЧДЫН ҮЗЭСГЭЛЭН" гаргалаа. 

May be an image of text

Арга хэмжээг аймгийн Засаг дарга М.Амарсанаа нээж барилгын салбарыг хөгжүүлж түүхийг бүтээхэд гар бие оролцож ирсэн ахмад буурлууд, үе үеийн барилгачид болон салбарын нийт хамт олонд баярын мэндчилгээ дэвшүүллээ. 

May be an image of one or more people and text

Мөн албаны бусад төлөөллийн хамтаар "ИХ БАРИЛГА-100" жилийн ойн медаль гардуулж баяр хүргэв.

May be an image of one or more people and text

Өнөөдрийн байдлаар Ховд аймагт:

-Барилга угсралтын чиглэлээр 130 гаруй аж ахуйн нэгж, 
-Барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр 30 аж ахуйн нэгж, 
-Барилгын зураг төслийн тусгай зөвшөөрөлтэй зургаан ААН үйл ажиллагаа явуулж, орон нутгийнхаа хөгжил, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.

May be an image of one or more people and text

May be an image of one or more people


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ