
Ховд аймаг Ач Анагаах Ухааны Их Сургуультай хамтран ажиллахаар гэрээ байгууллаа.
Гэрээг Ардын эмч, Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт Н.Баасанжав, аймгийн Засаг дарга М.Амарсанаа нар үзэглэв
Гэрээний хүрээнд эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн мэдлэг, ур чадвар, мэргэжлийн чадавхыг дээшлүүлэх, тасралтгүй хөгжлийг дэмжих, эрүүл мэндийн байгууллагуудын эмч, эмнэлгийн мэргэжилтэн, сувилагч, эх баригч болон бусад ажилтныг мэргэшүүлэх, давтан сургах, төрөлжсөн болон тасралтгүй сургалтад хамруулах боломжийг нэмэгдүүлэх зэрэг хэд хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллахаар болжээ.
Ач Анагаах Ухааны Их Сургууль нь 1998 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна.