
Ховд аймаг дахь Монголбанкны салбараас ЕБС-ийн сурагчдад санхүүгийн суурь мэдлэг олгох зорилгоор
"Ирээдүйн банкир" хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхэллээ. Тус хөтөлбөрийг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ. Тодруулбал,
Нэгдүгээр шатанд:
Аймгийн төвийн ЕБС-ийн 11, 12 дугаар ангийн сурагчдад суурь мэдлэг олгох сургалтыг Жаргалант сумын ЕБС-ийн долоон сургуультай хамтран зохион байгуулахаар төлөвлөжээ.

Үүний дагуу энэ сарын 09-ний өдөр Долоо болон нэгдүгээр сургуулийн сурагчдыг хамруулсан сургалт зохион байгуулав.