Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг аймгийн төв талбайд угтан авлаа

May be an image of text

Батлан хамгаалахын сайд Д.Батлут орон нутагт ажиллаж байна. Өнөөдөр /2026.09.10/ хуваарийн дагуу Ховд аймагт ажиллаж байна. Салбарын сайдыг аймгийн төв талбайд Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит ЗХ-ний 123 дугаар ангийн хүндэт харуулж жагсаж угтан авлаа. 

May be an image of text

Сайдын хувьд энэ удаагийн томилолтоороо:  

“Эх оронч Монгол” сургалт, өдөрлөгийн хүрээнд Батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагааг иргэд, олон нийтэд танилцуулах уулзалт зохион байгуулна.

No photo description available.

Мөн Цэргийн төв эмнэлгийн хөдөлгөөнт багийн үзлэг, оношилгоо, Батлан хамгаалахын төв архивын лавлагаа үйлчилгээ, зэвсэглэл, техникийн үзэсгэлэн,Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн чуулгын тоглолт зэрэг олон талт арга хэмжээ зохион байгуулах юм. Арга хэмжээ хөтөлбөрийн дагуу үргэлжилж байна. 

May be an image of one or more people

May be an image of one or more people and text

May be an image of text

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ