Эрсдэлийн харилцаа холбооны багийн хэвлэлийн төлөөлөгчид ур чадварын дадлага, сургалтад хамрагдаж байна

May be an image of one or more people and text

Эрсдэлийн харилцаа холбооны багийн хэвлэлийн төлөөлөгчдөд зориулсан ур чадварын дадлага,сургалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. 
 
Сургалтад Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Орхон, Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг, нийслэл болон үндэсний багийн төлөөлөгчид хамрагдаж байгаа юм. 

May be an image of one or more people and text

Сургалтын хүрээнд оролцогчид халдварт өвчний үеийн эрсдэлийн харилцаа холбооны үндсэн зарчмыг ойлгох, хэвлэл мэдээллийн байгууллагуудад оновчтой мэдээлэл хүргэх, үр дүнтэй мессеж боловсруулах, сөрөг болон эмзэг асуултад мэргэжлийн түвшинд хариулах, олон нийтийн итгэл, оролцоог хадгалах харилцааны ур чадварыг эзэмшиж, мэдлэг чадвараа дээшлүүлж байгаа гэдгээрээ онцлогтой.
 
May be an image of one or more people and text

Эрүүл мэндийн сайд, Монгол Улсын Шадар сайдын 2026 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хамтарсан А/218/134 дугаар тушаалаар батлагдсан “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед тохиолдлын удирдлагын тогтолцоогоор ажиллах журам”-ын 5.4.3-д төрийн болон нутгийн захиргааны байгууллага бүр эрсдэлийн харилцаа холбооны багтай байх бөгөөд тухайн байгууллагын чиг үүрэг, орон нутгийн онцлогт нийцүүлэн багийн бүрэлдэхүүнийг томилохоор заасан.

Мөн тус багийн бүрэлдэхүүнд төрийн захиргааны байгууллагын төлөөлөл, мэдээлэл боловсруулалт хариуцсан ажилтан, хэвлэлийн төлөөлөгч, нийгмийн сүлжээ хариуцсан гишүүн, олон нийтийн төлөөлөл багтахыг тусгасан юм. 

Тиймээс Эрсдэлийн харилцаа холбоо, олон нийтийн оролцооны багийн чадавхыг бэхжүүлэх, хэвлэлийн төлөөлөгчдийн ур чадварыг хөгжүүлэх үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

May be an image of table and text
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ