
Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Ховд аймаг энэ жил аймгийн Засаг даргын албан даалгавраар малчдын түвшинд 61,5 мянган тн хадлан бэлтгэнэ.

Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас өгсөн мэдээллээр 31,1 мянган тн хадлан бэлтгэж, хадлан бэлтгэлийн ажил 65 орчим хувьтай байна.

Малчин бүр өөрсдийн малын тоо, хэрэгцээндээ тохирсон хадлан бэлтгэх намрын ажил ид өрнөж байгаа бөгөөд Алтай, Булган, Үенч, Зэрэг, Манхан сумын малчдын хадлан бэлтгэх ажил төлөвлөгөөнөөс 80-аас дээш хувийн биелэлттэй байна. Харин гол хадлангийн бүс нутаг болох Буянт, Мянгад сумдын малчдын хадлангийн бэлтгэл 50 хувьтай явж байна.

