
Ховд аймгийн Дарви сумын Ерөнхий боловсролын сургуулийн түүхт 100 жилийн ойг тохиолдуулан
“МоЭнКо” ХХК-ийн үүсгэн байгуулсан
“Хөшөөт тогтвортой хөгжил сан”-гаас дунд оврын автобусыг тус сургуулийн хамт олонд хүлээлгэн өглөө.
Шинээр хүлээн авсан автобус нь багш, сурагчдыг сургалтын үйл ажиллагаатай холбоотой арга хэмжээ, тэмцээн уралдаан болон бусад шаардлагатай үйл ажиллагаанд аюулгүй, шуурхай тээвэрлэхэд ашиглагдах бөгөөд сургалтын үйл ажиллагаанд сурагчдын хүртээмжийг нэмэгдүүлэх, зорчих нөхцөлийг сайжруулахад дэмжлэг болох юм.
Дарви сумын Ерөнхий боловсролын сургууль нь 100 жилийн түүхэндээ олон үеийн хүүхэд, залуусыг эрдэм боловсролтой, эх оронч, бүтээлч иргэн болгон төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн боловсролын ууган байгууллагуудын нэг юм.
Автобусыг хүлээлгэн өгөх үеэр “МоЭнКо” ХХК-ийн Төр, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн захирал Х.Отгонбаяр орон нутгийн хөгжил, хүүхэд залуусын боловсролыг дэмжих чиглэлээр хамтын ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэхээ илэрхийлэв.

Тэрбээр
“МоЭнКо” ХХК нь Дарви сумын удирдлага, иргэд, байгууллагуудтай харилцан итгэлцэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, орон нутгийн тогтвортой хөгжил, хүүхэд залуусын боловсрол, сайн сайхны төлөө чиглэсэн үйл ажиллагааг дэмжин ажиллах болно” гэдгийг онцоллоо.
Мөн Дарви сумын Ерөнхий боловсролын сургуулийн түүхт 100 жилийн ойд хүрэлцэн ирсэн үе үеийн төгсөгчид, багш, сурган хүмүүжүүлэгчид болон нийт хамт олонд ойн баярын мэндчилгээ дэвшүүлэв.
