
2026 оны 08-р сарын 24-нөөс 09-р сарын 02-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
/27-нд ихэнх нутгаар хур тунадас орж, сэрүүснэ/
Хур тунадас: 25-нд Уулархаг нутгаар, 27-нд ихэнх нутгаар, 26, 09 сарын 02-нд зарим газраар бага зэргийн бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: 25,26,31, 09 сарын 01-нд ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +18...+23 градус, бусад нутгаар шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +24...+29 градус дулаан байна. 27-нд нийт нутгаар сэрүүсч шөнөдөө Уулархаг нутгаар -2 градус хүйтнээс +3 градус дулаан, өдөртөө +9...+14 градус, бусад нутгаар шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +16...+21 градус дулаан байна Ховд ус цаг уур, орчны мэдээ мэдээлэл танилцууллаа.