"Ингэний сүүний үйлдвэр"-ийн шав тавьж их ажлын шан татлаа

May be an image of text

Өнөөдөр /2026.08.22/ Ховд аймагт байгуулах "Ингэний сүүний үйлдвэр"-ийн шав тавих ёслолыг зохион байгууллаа.

Тус үйлдвэрийг Хятад, Монголын хамтарсан "Ван Юань Монгол Сүү" ХХК 30,0 сая юанийн хөрөнгө оруулалтаар хоёр жилийн хугацаанд барьж байгуулахаар төлөвлөжээ. 

May be an image of one or more people and text

Үйлдвэр ашиглалтад орсноор ойролцоогоор 10 мянган ингэ сааж өдөрт 100 тн ингэний сүү боловсруулан жилд 10 орчим тэрбум төгрөгийн орлого олох боломжтой гэж тооцоолж байна.

May be an image of Bactrian camel and text

Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа:

"Аймгийн Засаг даргаар томилогдоод анхны гадаад томилолт БНХАУ-ын ШУӨЗОрны Алтай аймгаас буцахдаа Орон нутагтаа жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх, тэмээн сүргийн тоо толгойг өсгөж малчдын орлогыг нэмэгдүүлэх "Ингэний сүүний үйлдвэр" байгуулах зорилготой ирсэн. 

Удаа дараа бас уйгагүй  хөөцөлдсөний үр дүнд ийнхүү ажил хэрэг болж байна. Зорьсон л заавал хэрэгжүүлнэ" хэмээн онцоллоо.

May be an image of one or more people and text

May be an image of floor plan

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ