Аргын тооллын 8 сарын 17. Даваа (Сумьяа) гараг (2026)



Аргын тооллын 8 сарын 17. Даваа (Сумьяа) гараг (2026)
-Намрын тэргүүн улаан бич сарын шинийн 5, жил өдөр харагчин гахай, мэнгэ 5 шар, суудал хий, од тэргүүн дагуул-13, үл зохилдох барилдлагат. Сарын цээр өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:49-20:02.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул сарын цээр өдөр тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, хонь, гахай, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой жилтнээ сөрөг муу.
-Нохой жилтний сүлд гараг.
-Хүний сүлд ам, хүйс, танхимд, гэрийн сүлд хатавч, хаалганы хажуу хананд орших болой.
-Сарын цээр өдөр. Үйл бүхнийг хоригловол тус ихтэй, аливаа үйл үйлдвэл үр нь муу болой.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ