Аргын тооллын 8 сарын 16. Ням (Адьяа) гараг (2026)



Аргын тооллын 8 сарын 16. Ням (Адьяа) гараг (2026)
-Намрын тэргүүн улаан бич сарын шинийн 4, жил өдөр хар нохой, мэнгэ 6 цагаан, суудал мод, од тугчин-12, хүчин төгсөх барилдлагат.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:48-20:04.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад баян ноён болох, бие, эрхтний хүч сайжрах сайн. Харин луу, бар, туулай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу жилтнээ сөрөг муу.
-Луу жилтний сүлд гараг.
-Хүний сүлд бэлхүүс, нууцын оронд, гэрийн сүлд үүд, хойморт орших болой.
-Билгийн өдрийн үр: Үс засуулах, багш, шавь болох, бэрийн үйл, арилжаа наймаа хийх, модны үйл, малын үс, ноос хяргах, мал гаргахад сайн. Дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, мал хөнгөлөх, хэрүүл тэмцэлд муу.
-Гарагийн өдрийн үр: Гэр оронд өлзийтэй юм хийх, их хүмүүн тушаал хүлээх, нэмэх, гал тахих, хурим хийх, үр тариа цэцэг жимс тарих, мал номхуулж, уналга эдэлгээнд сургах, морь уралдуулж эхлэх, мал адгуус сургах, эм хүртэх, найруулах, эрдэм ном сургах, лам болох, буяны үйл, ан гөрөө хийхэд сайн. Хүн, малыг самнах, ханаж, төнөх, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, буян хишгийн даллага авах, замд гарах, хурим хийх, мал хөнгөлөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, оёж, хатгах үйл хийх, шинэ дээл эсгэхэд муу.
-Жил өдрийн үр: Хөлсний ажилчин авах, гүү барих, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, урлах үйлд суралцах, чуулган хийх, ном заалгах, бурханд залбирах, ан гөрөө хийхэд сайн. Бэрийн үйл, нүүдэл хийх, өвчинд очих, ашиг тустай үйл, хэрүүл хийх, цэрэгт мордох, мал гаргах, нохой тэжээхэд муу.
-Мэнгэний өдрийн үр: Бурханд залбирах, хишиг даллага авах, угаал үйлдэх, бэрийн үйл, зөөвөр тавих, зөөж буух, хашаа байшин, байр солих, нүүдэлд сайн. Бузарыг дарж, дайсагнах үйлд муу.
-Суудалын өдрийн үр: Бурхан, тэнгэр тахих, чимэг зүүх, мод тарих, шав тавихад сайн. Мод таслах, тангараг тавихад муу.
-Барилдлагын өдрийн үр: Хүчин төгсөхийн учралтай өдөр. Өлзийтэй буяны үйл, бурхан сахиус тахих, номын үйл эхлэх, гүйцээх, сүм дуган нээх, амирлангуй, дэлгэрэнгүй эрхшээх үйл бүхэнд сайн.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ