
Ховд сум үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ой энэ онд тохиож наймдугаар сарын 10-12-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байна.
Түүхэн ойг тохиолдуулан зохион байгуулсан томоохон ажлын нэг нь "Айтыс-2026" Олон улсын тавдугаар наадам юм.

Аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулсан тус наадамд Монгол, Казахстан, БНХАУ-ын нийт 30 оролцогч оролцож авьяасаа сорин өрсөлдлөө.
Үүнээс Казахстан улсаас оролцогч 16 настай С.Саттибек Гран-при шагнал хүртэж 15.0 сая төгрөгийн эзэн боллоо.

Тус наадмын:
-Нэгдүгээр байрт Баян-өлгий аймгаас оролцогч К.Актилеу шалгарч 10.0 сая төгрөг,
-Хоёрдугаар байрт Казахстан улсаас оролцогч М.Уларбек шалгарч 8.0 сая төгрөгөөр,
-Гуравдугаар байрт БНХАУ-аас оролцогч С.Ерлан шалгарч 5.0 сая төгрөгөөр,
-Дөрөвдүгээр байрт Казахстан улсаас оролцогч Д.Ерлан шалгарч 3.0 сая төгрөгөөр шагнууллаа.

Мөн тусгай байрт шалгарсан таван оролцогчийг тус бүр 500.000 төгрөгөөр наадамд оролцсон бусад оролцогчдыг мөн тус бүр 200.000 төгрөгөөр урамшуулав.

Аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулсан
"Айтыс-2026" олон улсын тавдугаар наадмын шилдэг оролцогчдын шагналыг Засаг даргын орлогч М.Баярт, Ховд аймгийн Соёл урлаг, Аялал жуулчлал, Залуучуудын газрын дарга М.Пүрэвхүү нар сумын удирдлагуудын хамтаар гардуулж баяр хүргэлээ.




