
“Оюутан-цэрэг” сургалтыг анх 2014 онд эхлүүлсэн. Түүнээс хойш энэ жил /2026/ 12 дахь жилдээ амжилттай хэрэгжүүллээ.
Ховд аймагт 2016 оноос зохион байгуулж Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн сургалтын материаллаг баазыг түшиглэн баруун 5 аймгийн магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллага, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын оюутан, суралцагчдыг бэлтгэж ирсэн байна.

Тэгвэл өнөөдөр
/2026.08.10/ энэ оны сургалтад хамрагдсан
"Оюутан цэрэг"-үүд эх орноо батлан хамгаалахаа илэрхийлэн тангараг өргөв.
Ховд, Увс, Завхан, Говь-алтай Баянхонгор, Баян-өлгий аймгийн 120 гаруй оюутан залуус хамрагдаж цэргийн эрдэмд шамдан суралцжээ.

Тангараг өргөх ёслолд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Баасанхүү, Цэргийн штабын дарга хурандаа Б.Ганхуяг, Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн удирдлагууд болон баруун таван аймгийн Цэргийн штабын дарга, офицерууд, холбогдох албан тушаалтнууд ар гэрийн төлөөлөл оролцож баяр хүргэлээ.

Энэ үеэр цэргийн эрдэмд шамдан суралцсан шилдэг тэргүүний байлдагчид, сургалтыг амжилттай зохион байгуулсан алба хаагчдыг шагнаж урамшуулав.
