"80+" хөтөлбөрийн хүрээнд сувилагч, эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг тус бүр 30.0 сая төгрөгөөр урамшуулж "БАТЛАМЖ" гардуулав

May be an image of one or more people and text

Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан эрүүл мэндийн салбарт "80+" төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах дөрвөн үндсэн зорилт бүхий 30 ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүний нэг нь "Чадварлаг эмч, эмнэлгийн мэргэжилтэн"-ийг дэмжихэд анхаарч байна. 

Өнөөдөр /2026.08.10/ ажил үйлсээрээ шалгарч болзол хангасан сувилагч, эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг тус бүр 30.0 сая төгрөгөөр урамшуулж "БАТЛАМЖ" гардуулав.

Цаашид чадварлаг эмч, эмнэлгийн мэргэжилтэнд мөнгөн дэмжлэг олгох хамрах хүрээг нэмэгдүүлэхийг зорьж байна гэж аймгийн Засаг дарга М.Амарсанаа хэлсэн үгэндээ онцоллоо.

May be an image of one or more people and text

Эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй "80+" хөтөлбөрийн хүрээнд энэ онд хэрэгжүүлсэн онцлох ажлаас дурдвал,

-Бага насны хүүхдийн эрүүл мэндийг дэмжих "Зуны сувилал" чийрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж байна. 
-"Хавдаргүй Монгол эмэгтэй" төсөлтэй хамтран аймгийн 17 сумын 8500 гаруй иргэнийг эрт илрүүлэг, үзлэгт хамруулжээ. 

Үүнээс гадна аймгийнхаа 45 багийн эмчийг эрт илрүүлгийн үзлэгт хамруулж, өвөл, намрын ажлын хувцсаар хангасан байна. 

Одоо Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд нүдний мэс заслын микроскоп, цус, цусан бүтээгдэхүүн хадгалах зориулалтын хөлдөөгч зэрэг шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх ажил үргэлжилж байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

May be an image of one or more people and text
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ